Бүх шалгалтын (A-C, D-E, F-G ) түвшний шалгалтын агуулга болон үнэлгээний хэмжүүр

Монголд 2019 оноос хойш  A-D түвшин болон E-F түвшин гэсэн 2 төрлийн шалгалт хэрэгжиж байсан. Харин 2019 оны 05 сарын 12 өдрийн 144 дэх удаагийн шалгалтаас эхлэн нийт түвшин ерөнхий 3 түвшинд хуваагдаж байгаа билээ.

  J.TEST-ийн шалгалтын түвшин нь үндсэндээ (A-C, D-E, F-G гэсэн) гурван түвшинд хуваагдана. Авсан онооноосоо шалтгаалан A, B, C, D, E, F, G гэсэн 7 шатлалаар Япон хэлний чадварыг тань үнэлнэ. Мөн Бизнесийн харилцан ярианы ур чадварыг тодорхойлох Бизнесийн шалгалт нь A-C түвшинтэй хамт орж ирэх тул таны бизнесийн Япон хэлний тань мэдлэгийг ч гүнзгий түвшний шалгалтаараа тогтоож өгдөг. 

 ● A-C түвшин:Дунд, Гүнзгий түвшний шалгалт өгөгч нарт хандсан шалгалт
            (Япон хэлийг 400 цагаас дээш цаг үзсэн хүнд ба Бизнесийн харилцан ярианы ур чадвар ба тухайн үндсэн мэдлэгийг тогтоох шалгалт)
 ● DЕ түвшин:Анхан дунд шатны шалгалт өгөгч нарт хандсан шалгалт
            (Япон хэлийг 300 цагаас дээш цаг үзсэн шалгалт өгөгчид хандсан)
 ●F-G түвшин:Япон хэлийг 150 цаг үзсэн анхан шатны мэдлэгтэй хүнд хандсан шалгалт юм. 

(1) A-С түвшин:Дунд, гүнзгий түвшний шалгалт өгөгчид хандсан шалгалт

● 1000 онооноос авсан оноогоор нь A-C түвшинд ангилж тогтооно.
● 600 -с дээш оноо авсан бол сертификат олгогдоно.
● 8 хэсэг тус бүрийн аль нэгэнд нь 0 оноо авсан бол сертификат олгогдохгүй журамтай.

1 Асуултын хэсэг

Уншиж ойлгох, бичих
(шалгалтын үргэлжлэх хугацаа
80 минут)
Сонсох
(шалгалтын үргэлжлэх хугацаа
45 минут)
1 Дүрмийн асуулт
2 Уншиж ойлгох асуулт
3 Ханзны асуулт
4 Бичгийн асуулт
5 Зурагтай асуулт
6 Дан сонсгол асуулт
7 Хариулах асуулт
8 Харилцан яриа, Тайлбар асуулт

 

 

※ Уншиж ойлгох ба бичих шалгалт дууссаны дараа шууд сонсож ойлгох шалгалт эхэлнэ.Завсарлага байхгүй.

2 Үнэлгээ ба оноо

 1000 оноо /Уншиж ойлгох ба бичих 500 оноо, Сонсож ойлгох 500 оноо/

Үнэлгээ Оноо Япон хэлний чадварын түвшин
Онц А
түвшин
930~1000 оноо Нийгмийн бүх салбарт чөлөөтэй харилцаж чадахуйц хэлний
өндөр мэдлэг, харилцах чадварыг батална.
/Япон хэлний дээд зэргийн орчуулга хийж чадна. /
Сайн А
түвшин
900~929 оноо Нийгмийн бүх салбарт харилцаж чадахуйц суурь мэдлэг,
харилцах чадварыг үнэлнэ.
/Ердийн Япон хэлний орчуулга хийж чадахуйц./ 〔CEFR:C2〕
Дунд А
түвшин
850~899 оноо Тогтсон тодорхой салбарт харилцаж чадах чадварыг батална.
/Суурь мэдлэгийг шаардсан орчуулга хийж чадна./
В түвшин 800~849 оноо Ердийн салбарт харилцаж чадахуйц харилцааны мэдлэгий
үнэлнэ.
/Япон улсад удаан хугацаагаар ажиллаж чадна/
Дунд
В түвшин
700~799 оноо Өдөр тутмын амьдрал, сургууль болон нийгмийн үндсэн харилцаанд орж чадна.
/Япон руу томилолтоор явж, аялаж чадна./
〔CEFR:C1〕〔JLPT:N1 түвшинтэй тэнцэнэ〕
С түвшин 600~699 оноо Дутагдалтай тал байгаа боловч ердийн харилцаанд орж чадна. /Японд аялах ба хялбар ажил хийж чадна./
〔CEFR:B2〕〔JLPT:N2 түвшинтэй тэнцэнэ〕

〔Тайлбар〕

600 онооноос доош  тэнцээгүйд тооцогдоно.

     CEFR (Common European Framework of Reference for Languages) :Европын хэлний нэгдсэн
         стандартаар тодорхойлсон хэлний ур чадварын түвшин
          C2 = 900 оноо
          C1 = 700 оноо
          B2 = 600 оноо
          B1 = 400 оноо
     JLPT (日本語能力試験) : Япон хэлний түвшин тогтоох шалгалтаар тодорхойлсон хэлний урчадварын
        түвшин
          N1 = 700 оноо
          N2 = 600 оноо
     *CEFR ба JLPT -ийн харьцуулсан байдал.

(2) D-E түвшин:Анхан болон дунд шатны суралцагсдад хандсан шалгалт

● Япон хэлийг 300-с дээш цаг судалсан анхлан суралцагсдад хандсан шалгалт
● 700 онооноос авсан оноогоор нь D-E түвшинд ангилж тогтооно.
● 350 -с дээш оноо авсан бол сертификат олгогдоно.
● 8 хэсэг тус бүрийн аль нэгэнд нь 0 оноо авсан бол сертификат олгогдохгүй журамтай.

1 Асуултын хэсэг

Уншиж ойлгох, бичих
(шалгалтын үргэлжлэх хугацаа 70 минут)
Сонсох
(шалгалтын үргэлжлэх хугацаа
35 минут)
1 Дүрмийн асуулт
2 Уншиж ойлгох асуулт
3 Ханзны асуулт
4 Бичгийн асуулт
5 Зурагтай асуулт
6 Дан сонсгол асуулт
7 Хариулах асуулт
8 Харилцан яриа, Тайлбар асуулт

 

※ Уншиж ойлгох ба бичих шалгалт дууссаны дараа шууд сонсож ойлгох шалгалт эхэлнэ.Завсарлага байхгүй.

2 Үнэлгээ ба оноо

 Нийт оноо нь 700 оноо байна. /Уншиж ойлгох ба бичих 350 оноо, сонсох 350 оноо/

Үнэлгээ Оноо Япон хэлний чадварын түвшин
D түвшин 500~700 оноо Анхан, дунд шатны мэдлэгийг бүрэн эзэмшиж дууссан байх
/ Японд аялаж чадахуйц түвшин〔JLPT:N3 түвшинтэй тэнцэнэ〕
E түвшин 350~499 оноо Анхан, дунд шатны мэдлэгийг бүрэн эзэмшиж дууссан байх
/ Японд аялаж чадахуйц түвшин〔JLPT:N4 түвшинтэй тэнцэнэ〕
  350 онооноос доош   тэнцээгүйд тооцогдоно.

〔Тайлбар〕 JLPT:JLPT – Япон хэлний түвшин тогтоох шалгалтаар тогтоосон хэлний ур чадварын түвшин
          N3 = 500 онооноос дээш
          N4 = 350 онооноос дээш
          CEFR ба JLPT -ийн харьцуулсан байдал.

(3) F-G түвшин:Анхан шатны болон дөнгөж суралцагсдад хандсан шалгалт

● Япон хэлийг 150-с дээш цаг судалсан анхлан суралцагсдад хандсан шалгалт
● 350 онооноос авсан оноогоор нь F-G түвшинд ангилж тогтооно.
● 180 -с дээш оноо авсан бол сертификат олгогдоно.
● 8 хэсэг тус бүрийн аль нэгэнд нь 0 оноо авсан бол сертификат олгогдохгүй журамтай.

1 Асуултын хэсэг

Уншиж ойлгох, бичих
(шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут)
Сонсох
(шалгалтын үргэлжлэх хугацаа
25 минут)
1 Дүрмийн асуулт
2 Уншиж ойлгох асуулт
3 Ханзны асуулт
4 Бичгийн асуулт
5 Зурагтай асуулт
6 Дан сонсгол асуулт
7 Хариулах асуулт
8 Харилцан яриа, Тайлбар асуулт

 

※ Уншиж ойлгох ба бичих шалгалт дууссаны дараа шууд сонсож ойлгох шалгалт эхэлнэ.Завсарлага байхгүй.

2 Үнэлгээ ба оноо

 Нийт оноо нь 350 оноо байна. /Уншиж ойлгох ба бичих 175 оноо, сонсох 175 оноо/

Үнэлгээ Оноо Япон хэлний чадварын түвшин
F түвшин 250~350 оноо

Анхан шатны мэдлэг эзэмшсэн түвшин(Бүрэн дүүрэн боловсроогүй ч ганцаараа үйл хөдлөлд оролцож чадна.)〔JLPT:N5 түвшинтэй тэнцэнэ〕

G түвшин 180~249 оноо  Дөнгөж эхлэн суралцаж байгаа суралцагч
/ Япон хэлний сургуульд сурахаар зэхэж буй сурагч〔JLPT:N6 түвшин гэж байхгүй бөгөөд манай шалгалтанд байдаг. Япон хэлний сургуульд элсэхэд хүлээн зөвшөөрөгдөнө.〕
Үнэлгээ байхгүй 180 оноо хүрэхгүй бол  тэнцээгүйд тооцогдоно.

〔Тайлбар〕 JLPT:JLPT – Япон хэлний түвшин тогтоох шалгалтаар тогтоосон хэлний ур чадварын түвшин
     
          N5 = 250 онооноос дээш                                      N 6  = 180 онооноос дээш

                                     Анхаарах зүйл JLPT-д N6 түвшин байхгүй. 
          CEFR ба JLPT -ийн харьцуулсан байдал.