J.TESTとは
J.TEST Япон хэлний бодит мэдлэгийн шалгалт гэж юу вэ?
◆ Япон хэлийг эх хэлээ болгоогүй гадаад хүний Япон хэлний ур чадварыг бүх төрлөөр тогтоох шалгалт юм.
◆ Тухайн шалгалт нь Монголд жилд 6 удаа 1, 3, 5, 7, 9, 11 саруудад хэрэгждэг.
◆ Жилд “J.TEST”-ийн шалгалтад 70,000 хүн оролцдог.
◆ Хятадад улсын шалгалтын нэг болон хүлээн зөвшөөрөгдсөн.
◆ Японы Цагаачлалын албанд Япон хэлний мэдлэгийг тодорхойлох бичиг болгон үзүүлж болно.
J.TEST Япон хэлний бодит мэдлэгийн шалгалт нь Гадаад хүний Япон хэлний мэдлэгийг бүх төрлөөр тогтоож өгөх шалгалт болж, 1991 оноос хэрэгжиж эхэлсэн. Улмаар Япон хэлний харилцан ярианы ур чадварыг нэгдсэн байдлаар тогтоох бодит тест хэмээн үнэлэгддэг. Монголд 2009 оны 3 сараас хэрэгжиж эхэлсэн. Өнөөгийн байдлаар Япон, Хятад, Тайван, Тайланд, Солонгос, Вьетнам, Индонез, Непал зэрэг орнуудад тогтмол хугацаанд хэрэгждэг албан ёсны шалгалт болон хэрэгжиж, Компанийн ажилтан, Японд суралцагчид, Япон хэлний сургуулиудын оюутнууд зэрэг жилд 70,000-аас дээш хүн уг шалгалтанд оролцдог.
J.TEST шалгалт нь чанга оновчтой хэрэгждэг гэдгээрээ үнэлэгддэг бөгөөд 2007 онд Хятадын засгийн газар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамныхаа албан ёсны улсын шалгалт болгон зарласан. Мөн Японы Гадаад иргэдийн хэрэг эрхлэх алба Япон хэлний боловсролын байгууллагуудад хандан, Японд суралцахыг хүсэгчдийн Япон хэлний ур чадварыг тодорхойлох бичиг болгон J.TEST-ийн онооны хүснэгт(эсвэл Япон хэлний түвшин тогтоох шалгалтын тэнцсэн бичиг)-г гол үзүүлэлтээ болгосон юм.
Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагаа болон Японд суралцуулах хөтөлбөр зэрэг хүний нөөц, боловсрол, соёлын солилцоо зэргээр Монгол-Японы харилцаа улам гүнзгийрч байна. Нөгөөтэйгүүр, мэргэжлийн ур чадварыг шаардсан өндөр мэдлэг технологийг эзэмшиж, Монгол-Японы хамтарсан төслүүдийг ахицтай байлгахын тулд дэвшин суралцах, ажиллах, эсвэл Япон хэлээ ашиглан бодитой ажил эрхлэхийн тулд Япон хэлний гүнзгий мэдлэг шаардагдах болсон. Таны одоогийн Япон хэлний чадварыг тогтоож, тэрхүү чадварыг тань тодорхойлох, мөн түүнчлэн Япон хэлний чадварыг эзэмших зорилгодоо хүрэхдээ J.TEST шалгалтыг ашиглаарай.
J.TEST-ийн онцлог
1. Шалгалтын түвшин A-F түвшин хүртэл үндсэндээ 2 төрөлд хуваагдаж, Япон хэлний чадварын түвшин бүрийг авсан онооноос шалтгаалан A-F-ийн шатлалаар үнэлнэ.
2001 онд Европын зөвлөлд хэл бичгийг хэрэглэх ур чадварын үндсэн системийг гаргахаас 10 жилийн өмнө, хэл сурч буй хүн нь тухайн хэлээр харилцан ойлголцохын тулд юуг сурах хэрэгтэй эсэх, үр дүнтэйгээр харилцахын тулд ямар мэдлэгийг эзэмших ёстой эсэх тухай бодож байх зэргээр өндөр мэдлэгтэй зохиогчид шалгалтыг бэлтгэдэг. Япон хэл сурагч нь бүх түвшинд тохирох хэлний мэдлэгийг болон хэрэглэх ур чадварыг эзэмшсэн байх бэлтгэлийг тодорхой болгон, Япон хэл сурагчдын түвшин бүрт тохирсон давтагдахгүй шалгалтын асуултыг бид бичихийг зорьж байна. Тиймээс шалгалтын асуултыг олон нийтэд ил дэлгэрэнгүй нийтэлдэг. Мөн Япон хэлийг хэрэглэсэн Бизнес харилцааны чадвар болон бизнесийн мэдлэгийг шалгах Бизнесийн шалгалт A-D түвшинд байдаг.
Монголд A-D түвшин болон E-F түвшин гэсэн 2 төрлийн шалгалт хэрэгжиж байна. → Шалгалтын түвшний агуулга, үнэлгээний шалгуур (A-D түвшин, E-F түвшин, Бизнес түвшин) -ийг үзнэ үү.
(1) A-D түвшин:Дунд, Гүнзгий шатны мэдлэгтэй шалгалт өгөгчид хандсан шалгалт
(2) E-F түвшин: Анхан шатны мэдлэгтэй шалгалт өгөгчид хандсан шалгалт
(3) Бизнес J.TEST:Япон хэлийг хэрэглэж бизнес харилцааны ур чадвар болон тэрхүүмэдлэгийг тогтооно.
2. Шалгалтын хүнд хялбар байдал нь шалгалт бүрд нэгэн жигд байдаг. Мөн 2 сар тутам шалгалт өгөх боломж илүү олон. Шалгалтын хүнд, хялбар байдал нь шалгалт бүрд нэгэн жигд байдаг учир жилийн туршид 6 удаа явагдах шалгалтыг хэдэн ч удаа өгч болох ба ингэснээр та Япон хэлний мэдлэгийн ахицаа шалгах болон аль хэсэгт гарамгай, аль хэсэгт муу байгаагаа ойлгож, хаанаа анхаарч хичээллэхийг энэхүү шалгалт хэмжээд өгнө.
3. Бодитоор буюу практик үндэслэлтэйгээр Япон хэлний чадварыг тогтоож чадна. J.TEST нь “амьд хэллэг”-ийг өргөнөөр авч оролцуулсан бөгөөд сонсох шалгалтын гүнзгий түвшний практик үндэслэлтэй Япон хэлний чадварыг тогтоож чадна.
4. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1-р түвшнээс дээшхи Япон хэлний өндөр мэдлэгийг тогтоож чадна. A-D түвшний шалгалт нь, Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1-р түвшнээс дээш илүү өндөр харилцааны чадварыг тогтоодог.
5. J.TEST дэх түвшингийн үнэлгээ, шалгалт өгөгчийн авсан оноонд үндэслэн авах ёстой тогтсон үнэлгээнд хүрсэн эсэхээр тогтоодог. J.TEST бол шалгалт бүрийн хүнд хөнгөн байдал нэгэн жигд байлгахын тулд, Бодит Япон хэлний мэдлэгийг тогтоох ассоциоцын мэргэжилтэнгүүдийн зааваарчилгаагаар шалгалтын агуулга болон дүрмийг зохиож бичдэг. Үүгээр Япон хэл суралцагч нь “Ямар түвшинд юуг мэдвэл зохих”, эсвэл “Энэ түвшинд юуг чаддаг байх вэ” гэх мэтчлэн стандартыг тогтоож, асуултыг зохиодог байна. Тиймээс шалгалт өгөгчийн Япон хэлний түвшинг авсан оноонд тулгуурлан, стандартад хүрэх ёстой үнэлгээнд хүрч чадсан эсэхээр үнэлдэг байна. Энэ нь Япон хэл сурч буй хүний байр сууриас үзвэл өөрийн авсан оноог харж, Япон хэлний түвшингээ аль хэр байгаа эсэх, дахин хэр зэрэг үзэх ёстой вэ гэсэн зорилгоо тодорхойлж мөн багш нь оюутанаа хэдий хэр мэдлэгтэй байгаа эсэхийг шалгах мөн аж үйлдвэрийн ажил зэрэгт зорилго тодорхой болгож өгөх олон талын ашигтай үнэлгээг хэлж өгдөг байна. Нөгөөтэйгүүр, шалгалт бүрт авсан онооны нарийвчилсан хүснэгтийг ба дундачлан олгох учраас өнгөрсөн шалгалтын материалтайгаа харьцуулалт хийн, өмнөх шалгалтаас хойш хэр зэрэг мэдлэгээ дээшилсэн байгааг харвцуулах боломжтой.